Та бүхэнд нүүж ороход бэлэн шинэ энгийн засалтай 50м2 -2 өрөө байрыг тавилгаар засаж тохижуулсан ажлыг ӨМНӨ болон ОДОО зургын харьцуулалтаар танилцуулж байна.
Бид юу хийдэг вэ?
ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЗУРАГ ТӨСӨЛ
ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЗУРАГ ТӨСӨЛ
Бүс нутгийн хөгжлийн төсөл, чөлөөт бүс, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа. Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, зэрэг зураг төслийг боловсруулан ажиллаж байна.
БАРИЛГА АРХИТЕКТУР БОЛОН ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ
БАРИЛГА АРХИТЕКТУР БОЛОН ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ
16 хүртлэх давхар барилга байгууламжийн барилга Архитектур, Усан хангамж, ариутгах татуурга, Халаалт агаар сэлгэлт, хөргөлтийн систем, Цахилгаан /10кВт хүртэл/, Холбоо дохиолол, Галын автоматик болон бусад холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл, Техник эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв боловсруулан ажиллаж байна.
БАРИЛГЫН ХИЙЦ БҮТЭЭЦИЙН ЗУРАГ ТӨСӨЛ
БАРИЛГЫН ХИЙЦ БҮТЭЭЦИЙН ЗУРАГ ТӨСӨЛ
Байгаль цаг уур, инженер геологийн нөхцөлтэй уялдуулан, захиалагчийн хүсэлт, зургийн даалгаврыг үндэслэж, хүн ажиллаж амьдрахад таатай, ашиглалтын болон байгалийн онцгой байдалд тэсвэртэй, бат бөх эдийн засгийн үр өгөөжтэй барилгын хийц, бүтээцлэлийн зураг төсөл боловсруулан ажиллаж байна.
ИНТЕРЬЕР ДИЗАЙНЫ ЗУРАГ ТӨСӨЛ
ИНТЕРЬЕР ДИЗАЙНЫ ЗУРАГ ТӨСӨЛ
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын үйлчилгээний байгууллагууд болон айл гэрийн интерьер дизайн эрс шинэчлэгдэж, цоо шинэ дүр төрхтэй болж байна. Хүмүүс нэгэн хэвийн, уйтгартай дотоод засалтай орчинд бизнесс, ажил хэргээ явуулахаас илүүтэйгээр цаг үетэйгээ нийцсэн, тав тухтай, анхаарал татахуйц өвөрмөц дизайныг эрхэмлэдэг болжээ. Монголдоо интерьер экстерьер дизайн, тавилга үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлийг хөгжүүлхэд хувь нэмрээ оруулахаар манай интерьер дизайны баг зорилт тавин ажиллаж байна.
ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛ ЯВЦ
Захиалагчид туслахЗахиалагчийн саналд үндэслэн архитектур, интерьер төлөвлөлтийн зургийн даалгавар, барилгажих схем
бичиг баримтын бүрдэл авсанаар эскиз зураг төслийг хийж баталгаажуулна.
Батлагдсан эскиз зургийн дагуу, техникийн нөхцөлөөр үндэслэн дотор болон гадна инженер хангамж,
шугам сүлжээний зураг төслийг боловсруулах
Бэлэн болсон иж бүрэн ажлын зураг төслийг ОБЕГ, Улсын экспертизийн албаар хянуулж баталгаажуулах.
Захиалагчид зураг төслийг хүлээлгэн өгөх.
Иж бүрэн зураг төслийн дагуу барилга угсралтын үе шатанд зохиогчийн хяналт хийж баталгаажуулах,
Улсын комисд хүлээлгэн өгөх