card

Бидний тухай

“ЭГЭ” ХХК нь 2006 онд барилгын зураг төсөл боловсруулах үндсэн зорилготойгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд 2010 оноос “Монкон групп”-ийн охин компани болж үйл ажиллагаагаа өргөтгөн архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээц, инженер хангамжийн болон интерьер дизайны иж бүрэн зураг төсөв хийхээс гадна гүүр, туннель газар доорх болон дээрх гарц зэрэг барилгын иж бүрэн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн эрхийн хүрээнд ажиллаж байна.

Манай компани эдийн засгийн хувьд хэмнэлттэй, чанарыг эрхэмлэсэн барилгын, зураг төсөл боловсруулахыг зорин ажилладаг. Мөн барилга угсралт эхлэх үргэлжлэх явцад мэргэжлийн өндөр түвшинд зөвлөх үйлчилгээ үзүүлж, зохиогчийн хяналт хийхийн зэрэгцээ тухайн төсөлд тохирох хүн хүчний нөөцийг бүрдүүлэн, төсөв төлөвлөгөөн дээр хяналт тавин ажилладаг.

“ЭГЭ” ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, “Оюутолгой “ХХК, “Энержи ресурс” ХХК “Монкон Констракшн”ХХК гэх мэт захиалагч байгууллагуудтай хамтран ажиллаж “Найрамдал усан спорт цогцолбор”, “Том оврын тээврийн машины засвар”-ын газар, “Олон улсын нисэх онгоцны буудал”, “Мандала Тауэр” гэх мэт томоохон төслүүдийн зураг төслийг боловсруулан амжилттай хүлээлгэн өгөөд байна.

Уриа үг

Уриа үг

Бидний зүтгэл - Хөгжлийн тулгуур

Эрхэм зорилго

Эрхэм зорилго

 Бид дэвшилтэт технологид тулгуурлаж,   үнэ цэнэ, чанарыг бүтээж,  ажлын байрыг нэмэгдүүлэн тогтвортой хөгжлийг хадгалах замаар нийгмийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулна.

  Үнэт зүйлс:

  Үнэт зүйлс:

* Үнэт зүйлс
* Ёс зүй
* Дэвшилтэт технологи
* Аюулгүй ажиллагаа
* Чанар
* Тогтвортой хөгжил